Танилцуулга

Манай хамт олон 2014 оноос эхлэн харилцагчдынхаа захиалгад нийцүүлэн Японы дуудлага худалдаанд тогтмол оролцож, үнэ хямд, үнэлгээ сайтай, чанар баталгаатай бүх төрлийн автомашиныг найдвартай нийлүүлж ирсэн. Мөн танд шаардлагатай байгаа зарим он залуу автомашины сэлбэгийг уян хатан нөхцөлтэйгээр хамгийн богино хугацаанд нийлүүлсээр байгаа билээ.

Та манай компаны талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Бид ажлын хариуцлагаа эрхэмлэн ажилладаг

  • Харилцагчийн захиалсан автомашины ачилт, бэхэлгээг хийх бүрдээ автомашины бүрэн бүтэн байдлыг зураг, дүрс бичлэгээр баталгаажуулж, үнэн зөв мэдээллийг харилцагчдаа шуурхай хүргэж таны бүртгэлийн Захиалсан автомашин хэсэгт ордог.
  • Захиалсан автомашины тээвэрлэлтийн явц, замын мэдээллийг таны бүртгэлтэй дугаар луу тогтмол өгч, харилцагчдаа цаг алдалгүй мэдээллээр ханган ажилладаг.
  • Автомашин Монгол Улсын гааль дээр ирж буух үед бичиг баримт бүрдүүлэх, контейнер задлах, хүлээлгэн өгөх зэрэг бүхий л үйл явцыг бид бүрэн хариуцан зохион байгуулдаг.

Манай дуудлага худалдааны вэбсайт нь Японы бүх дуудлага худалдаанд онлайнаар оролцох боломжийг олгодог та автомашины төлбөр тооцоогоо тухайн өдрийн банкны ханшаар бодож Монгол төгрөгөөр хийх бүрэн боломжтой.

Бид бэлэн буусан автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд банк болон ББСБ-ын зээлийн үйлчилгээг шуурхай шийдвэрлэн өгдөг.

МУ руу ачигдсан байгаа замдаа явж байгаа автомашиныг та захиалгын гэрээ хийж зах зээлийн үнээс хямдаар авах боломжтой.

Манайхаас захиалга хийсэн үйлчлүүлэгчид

Олон жилийн турш манай үйлчилгээг сонгож итгэл хүлээлгэсэн бүх харилцагчдадаа талархал илэрхийлэе. Таны итгэл бидний хөгжлийн гол түлхүүр юм.